УИХ-ын үйл ажиллагаа ирэх даваа гаригт эхэлнэ

Нийтэлсэн: Админ 2019-08-05 14:02:39

УИХ-ын дарга, гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсч буй. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаа түр "завсарлаад" байгаа юм. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгүүдийн хуралдаан хэвийн үргэлжилж байгаа юм.

Тэгвэл ирэх даваа гариг буюу наймдугаар сарын 12-оос УИХ дахь МАН-ын бүлэг болон хэд хэдэн дэд ажлын хэсэг хуралдах бөгөөд Лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Түүний дараа чуулганы хуралдааныг хуралдуулахаар товлоод байгаа аж.

Долдугаар сарын 29-өөс эхлэн дараах хуваарийг гаргажээ.
ДЭД АЖЛЫН ХЭСЭГ:
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:
  • /Хуралдааны танхим, цагийг жич зарлана/
  • Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
  • Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
  • Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
  • Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан;
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан.
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: Наймдугаар сарын 14-ний Лхагва гарагт:
 
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
  •  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
 
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Наймдугаар сарын 15, 16-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
 
•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.