Facebook компанийг таван тэрбумаар торгожээ
АНУ-ын Шударга бус өрсөлдөөнийг хянах комиссоос хэрэглэгчдийнхээ мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тогтоогдсон тул Facebook компанид 5 тэрбум долларын торгууль ногдууллаа. "Компанийн бүтцэд шинэ хязгаарлалт, өөрчлөлт оруулж хэрэглэгчийн нууцлалтай холбоотой шийдвэрүүдээ эргэж харах ёстой гэж" гэж комиссын мэдэгдэлд дурджээ.
“Cambridge Analytica” компани сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхийн тулд Facebook-ийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтэрсэн тухай 2018 онд The New York Times сонин анх мэдээлсэн юм.