Ипотекийн зээлд гурван мянга орчим иргэн хамрагджээ
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 95 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 882 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 761 иргэнд тус тус олголоо.
Эх сурвалж: МОНГОЛБАНК