“Huawei” сүлжээний дэд бүтцэд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
“Huawei” компани ирэх сүлжээний дэд бүтцээ илүү үр өгөөжтэй, найдвартай болгоход анхаарч ирэх таван жилд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Рэнь Жэнфэй хэлжээ.
БНХАУ-ын харилцаа холбооны технологийн компани АНУ-ын худалдааны дайнд өртөн санхүүгийн цохилтод өртөж байгаа ч судалгаа шинжилгээний зардлаа бууруулаагүй. Ирээдүйд онолын шинжлэх ухааны салбарт улам их хувь нэмэр оруулна гэж компанийг үүсгэн байгуулагч нь мэдэгдсэн байна.
Тэрээр энэ байр сууриа АНУ-ын ирээдүй судлаач Жорж Гилдер, Массачусетс муж улсын Технологийн институтийн үүсгэн байгуулагч Николас Негропонте тэргүүтэй төлөөлөгчдийг Шэньжэнь хот дахь “Huawei” компанийн төв байранд хүлээн авч уулзах үедээ хэлжээ.