Сайханы хөтөл хүртэлх замыг түр хаажээ
Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох та бидний сайн мэдэх Сайханы хөтөлд зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зам хаажээ.
Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөх аж.
Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сайханы хөтөл тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхаарууллаа.