Виз хүсэгчдийн цахим хаягийг шалгана

Нийтэлсэн: Админ 2019-06-03 12:05:39

АНУ руу аялахыг хүссэн хүмүүс шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэхээс гадна нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн нийтлэлээ шалгах ёстой байна. Учир нь одооноос тус улс руу зорчих виз хүсэх, шинэчлэх тохиолдолд нийтийн цахим сүлжээн дэх хаяг, нэрээ мэдүүлэх ёстой гэж АНУ-ын Төрийн департаментын газрын төлөөлөгч “Спутник” агентлагт мэдээлжээ. Тэрээр “АНУ-ын Төрийн департаментын газраас дүрвэгч болон дүрвэгч биш бусад иргэдийн виз хүссэн маягтыг шинэчилсэн. Тухайлбал тус улсад зорчихыг хүсэгчдийн ихэнх нь нийтийн цахим сүлжээний нэр, таних тэмдэгийг нэмэлт мэдээлэл болгож өгнө” гэв.

Гэхдээ хувь хүний талаар энэ шинэ мэдээллийг виз авах болон шинэчлэхийг хүсэгчид өгөөд болчихно гэсэн үг бас биш юм. Түүнээс гадна шинэ журмаар сүүлийн таван жил хэрэглэж байгаа цахим хаяг, гар утасны дугаараа өгөх ёстой ажээ. АНУ-д зорчихтой холбоотой шинэ өөрчлөлт нь ерөнхийлөгч Доналд Трампын 2017 онд гаргасан хуультай холбоотой юм байна. Харин виз хүссэн иргэн нийтийн цахим сүлжээг хэрэглэдэггүй гэж маягтандаа бичсэн нь худлаа байвал дүрвэгчдийн хувьд ноцтой үр дагаварт хүргэж болно гэж “Тhe Hill" сонинд бичсэн байна. АНУ-ын Төрийн департаментын газраас дипломат болон албаны виз хүссэн зарим хүн энэ шинэ журмаас чөлөөлөгдөх аж. Харин АНУ-д аялал жуулчлал, ажиллах, сурахаар явах хүмүүс мэдээллээ өгөх ёстой гэж мэдээлэв.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин