Нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ

Нийтэлсэн: Админ 2019-05-24 14:06:44

 

УИХ-ын Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх сарын 30-ны өдөр явагдахаар товлогдсон. 

Тэгвэл МАХН-аас Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Энэ талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН-ын зүгээс Хэнтийн нөхөн сонгуульд аль хэдийн бэлтгээд эхэлсэн. Хэнтий аймагт тэрбум тэрбумаар нь цацаж байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ хулгайн мөнгөөр явуулсан ажилд иргэд хэрхэн хохирч байгааг бид өнгөрсөн хугацаанд харсан.  Энэ сонгуульд ард түмэнтэйгээ шударгаар ялъя гэж өрсөлдөж байна. Амаргүй сонгууль болох нь тодорхой. 2016 онд ард түмэн МАН-д итгэлээ өгч олноор нь сонгосон. Гэвч тэд иргэдийн итгэлийг алт хэдийн алдсан. АН ч ялагаагүй 2016 оны сонгуульд иргэдийн итгэлийг алдсан шүү дээ. Одоо ард түмэн итгэх нэгэн хайж байна” гэв.