Фэйсбүүкээс 2.2 тэрбум хуурамч хаягийг устгажээ
Фэйсбүүк компани энэ оны эхний улиралд 2.2 тэрбум хуурамч хаягийг устгасан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.Өнгөрсөн оны сүүлийн улиралд 1.2 тэрбум хаяг устгаж байсантай харьцуулахад энэ нь нэг дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Фэйсбүүк компаниас хийсэн мэдэгдэлд устгасан хуурамч хаягуудын дийлэнхийг нээснээс нь хойш хэдхэн минутын дараа устгасан гэдгийг онцлоод эдгээр хуурамч хаягуудын дийлэнхийг хиймэл оюун ухаан ашиглан нээсэн гэдгийг дурдсан байлаа. Фэйсбүүкийн хуурамч хаягуудыг компанийн системд халдахыг завддаг спамерууд түгээмэл ашигладаг гэнэ. Тус компанийн зүгээс 2019 оны эхний улиралд хүчирхийллийн утга агуулга бүхий 33 сая пост устгасан байна.