Маргааш “Embraer-190” агаарын хөлөг Монголд газардана
Маргааш (2019.05.24) “Хүннү эйр” компани анхны “Embraer-190” агаарын хөлөг Монголд газардах юм байна.
Монгол Улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын өдрөөр ATR-72 загварын, 68-72 хүний суудалтай хоёр агаарын хөлөгтэй тус компани 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлж, энэ хүрээнд “Embraer-190” тийрэлтэт хөдөлгүүртэй дөрвөн агаарын хөлөг авахаар төлөвлөсөн аж.
Энэхүү онгоц нь дуу чимээ багатай, цэвэр тохилог, мөн шинэ үеийн агаарын хөлөг бөгөөд одоогийн эрэлт ихтэй зах зээлийн үед агаарын тээвэрт хамгийн их тоогоор хэрэглэгдэж гэнэ.