С.Эрдэнэ: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах хэрэгтэй
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: Засгийн газар авлигажсан, ЖДҮХС-аас зээл авч, давуу эрх өөрсөддөө бий болгосон, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн гэж гоё тоо ярьж байгаа ч бодит амьдрал дээр инфляци өссөн, өргөн хэрэглээний мэдээллийн барааны үнэ нэмэгдэж, замбараагүй болсон, яаман дээр хүний амь эрсэдсэн хэрэг нь өнөөдөр ч шийдэгдээгүй, сайд нар нь 10 сая ам.долларын авлига авсан гээд олон асуудал өнөөдөр ямар нэг байдлаар тодорхой болсон зүйл алга байна. У.Хүрэлсүхийн толгойлж байгаа энэ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байна" гэлээ.
Тэрбээр мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Сүрьеэгээ хянаж чадаагүй Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.
Ардчилсан намаас тавдугаар сарын 30-нд ард түмний жагсаал зохион байгуулж, бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.