Тээврийн хэрэгсэл болон жолооны үнэмлэхтэй холбоотой төрийн үйлчилгээг үзүүлнэ

Нийтэлсэн: Админ 2019-05-22 9:37:29

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм.
 
Мөн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах ажээ.

Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх аж.