Өнөөдөр болох үйл явдлын тойм
НҮБ-ын дэргэдэх Статистикийн хэлтсээс Тогтвортой хөгжлийн зорилгын вэбэд суурилсан газарзүйн мэдээллийн систем хөгжүүлж байгаа. Үүний хүрээнд Монгол Улсын ТХЗ-ын систем, мэдээллийн санг тухайн системд холбох техникийн сургалт Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын III байр эхэлнэ.
08.00
- "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Буянт-Ухаа боомтын хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, гадаадын иргэн харъяатын байгууллагын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
09.00
- МУИС-ийн Номын санд Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас:90910510
- ГХЯ-нд "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" хэлэлцүүлэг болно.
- “Новотел” зочид буудалд “Ирээдүйн ажил мэргэжил” хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 91915340, 99047423
- Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.00
- НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Холбоо барих утас: 91887887
- НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Холбоо барих утас: 70119921, 86863998
- Төрийн ордны “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
- Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно. Холбоо барих утас: 80027744
11.00
- Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян өрнүүлэх болон Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Холбоо барих утас: 99091210
- Үндэсний мэдээллийн төвд иргэн н.Энхзул зүрхний дөрвөлсөн гажигтай зургаан сартай хүүхдээ эмчлүүлэх хандивын аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
- Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11.30
- Монголын театрын музейд “Монгол уртын дуу, лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь (2019-2021)” төслийн нээлт болно.
12.00
- Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.
14.00
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
15.00
- МУИС-ийн хичээлийн I байранд Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд Хүндэт доктор цол олгоно. Холбоо барих утас: 99002019