“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад маргааш болно

Нийтэлсэн: Админ 2019-05-17 10:53:00

МЗХ-ны  "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дах жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах .

 

Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөн байна. 

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб” дугуй сонирхогч залуучуудын цуглардаг, хамтран аялдаг, бусад залуучуудыг дугуйгаар хичээллэхийг уриалж, гишүүддээ болон нийгэмд олон үйл ажиллагаа, нөлөөллийн ажлыг амжилтай зохион байгуулж байгаа клуб юм.


"Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн парад-2019"-г
Ерөнхий зохион байгуулагч:

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
"Залуу дугуйчин" клуб
Хамтран зохион байгуулагч:
Mongolian Cycling Federation
Downhill Mongolia клуб
Монголын мэргэжлийн экстрем холбоо
ОРГИЛ уулын дугуйн клуб
UB Social Bike Club
Дэмжигч байгууллагууд:
Cannondale Mongolia
Happy LLC
Shoo.mn
Atilla Bike Shop
Alton Mongolia

залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа. 

Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” -ийн хүрээнд зохиогдох "УНАДАГ ДУГУЙТАЙ УЛААНБААТАР-2019" дугуйн парадад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

🕒 2019.5.18 (Бямба) ны 15:00 цагт
📌 МУИС-ийн төв байрны баруун талын автозам.

Парадад оролцогчид анхаарах зүйлс: 
⛔13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой. 
❗ Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.