УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг ирэх сонгуулиар намаас нэр дэвших эрхийг нь хасчээ.
Учир нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-аас гарсан Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлт Эдийн засгийн байнгын хороонд танилцуулагдахаас өмнө “Рио Тинто”-д холбогдох баримт материалыг гаргаж өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой санал оруулж, дэмжүүлсэн нь ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл болсон аж.