Яармагийн шинэ гүүрийн ойролцоох замыг дараах байдлаар хэсэгчлэн хаана

Нийтэлсэн: Admin 2019-05-10 9:46:00
 

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрөөс авто замын өнгөн хучилтын ажлыг эхлүүлэх гэж байна.

Уг ажилтай холбогдуулан тус гүүрний чиглэлийг замыг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний авто замыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд, Жаазан гүүрний ойролцоох замыг энэ сарын 13-14-ний өдөр, Чингисийн өргөн чөлөөний авто замыг энэ сарын 14-ний өдөр, Жаазан гүүрний хойд талын авто замыг энэ сарын 15-ны өдөр, Наадамчдын замыг энэ сарын 16-ны өдөр, Дүнжингаравын авто замыг энэ сарын 18-19-ний өдөр, Наадамчдын зам болон Дүнжингаравын авто замыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд тус тус хаах юм. Авто замын өнгөн хучилтын ажил энэ сарын 23-ны өдөр дуусна.