Л.Гансүх: “Хэлмэгдэгсдийн Холбоо” ТББ байгуулагдаад удаагүй ч 83 хүн хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн
Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ""Шударга бусын хонгил"-д Хэлмэгдэгсдийн Холбоо ТББ байгуулагдаад удаагүй байна. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш нэг сарын хугацаанд 83 хүн эрхээ хамгаалуулах хамтран ажиллах хүсэлтээ бидэнд ирүүлсэн. Манай холбооны дэргэд хуульчдын баг ажиллаж уг асуудлуудыг судалж байна. Эдгээр асуудлуудаар цаашид хуулийг завхруулж иргэдийг хохироосон ийм балмад үйлдлүүдийг гаргуулахгүй сэрэмжлүүлэх, таслан зогсоох зорилгоор нэвтрүүлэг хийн нийгэмд хүргэхээр шийдвэрлэн эхний нэвтрүүлгүүдийг иргэн Д.Энхбат, Б.Жаргал, Б.Ганхуяг нарт хэрхэн хилс хэрэг тохсон, хуулийн байгууллагын ажилчидын хууль бус асуудлуудаар хийгээд байна" гэлээ. Мөн тэрбээр "Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нарыг өөрчлөх цаг нь болсон. Учир нь бидний судалгаагаар Ц.Элбэгдоржийн тавьсан шүүгч нар байна лээ. Тэр дундаа хуулийн сургууль төгсөөгүй ч хүн байсан. Тэд С.Зоригийн амь насны хэргийг шалгахдаа арай дэндүү ажилласан байна. Тиймээс Ж.Батзандан, Л.Болд гишүүдийн Дээд шүүхийн шүүгч нарыг солих саналыг дэмжиж байгаа юм" гэдгийг ч хэлсэн юм.