Цагдаагийн алба хаагчдыг англи хэлний сургалтад хамруулж байна

Нийтэлсэн: Админ 2019-05-08 10:46:24

 

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдад англи хэлний сургалтад хамруулж байна.

Тодруулбал, тус албанаас “Англи хэл-30 хором” аяныг энэ жилийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Энэ аянаар алба хаагчид англи хэлний өдөр тутмын болон албаны үйл ажиллагаатай холбоотой үг, өгүүлбэрийг бие даан суралцахаас гадна бусад гадаад хэлний сургалт, төрийн бус байгууллагуудтай хамтран олон төрлийн сургалт, хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний нэг сургалт нь “Centurions” буюу Цэрэг, цагдаагийн нөхөрлөл олон улсын байгууллага, Тээврийн цагдаагийн албаны хамтын ажиллагааны хүрээнд тус албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын англи хэлний ярианы түвшинг нэмэгдүүлж харилцааны чадварыг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын Стэнфорд их сургуулийн багш нар 14 хоногийн хугацаанд өдөр бүр явуулж байгаа юм.

Уг сургалт нь дотроо анхан шатны болон дунд, гүнзгийрүүлсэн гэсэн хоёр ангилалтай ба нийт 40 алба хаагч хамрагдаж байна.

 

Тээврийн цагдаагийн алба