“Бургер Кинг” сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн гурван иргэн хордлого авчээ
“Бургер Кинг” сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн гурван хүн хоолны хордлого авсан тухай мэдээлэл гарсан билээ.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс тодруулахад “Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байгаа. Хордсон иргэдээс шинжилгээ авч байна. Одоохондоо шалгалтын үр дүн гараагүй байна” гэсэн юм.
Харин ХӨСҮТ-өөс тодруулахад “Бургер Кинг” сүлжээ хоолны газраар үйлчлүүлж хордлого авсан гэх хүмүүс ирээд байна. Нарийн шинжилгээ хийсний дараагаар онош тодорхой болно. Тиймээс одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Бургер Кинг нь 1954 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий дээрх хоёр дахь том гамбургэрийн сүлжээ хоолны газар юм. 2015 онд Макс Группийн оxин компани Макс Центр XXК нь албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон анxны салбараа Улаанбаатар хотод нээсэн байдаг. Тус байгууллага нь одоогийн байдлаар Улаанбаатарт зургаан салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.