"Гашиш" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завджээ
Монгол Улсын хилээр "Гашиш" гэх нэршилтэй 3 кг орчим сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмж ашиглан илрүүллээ. Сэтгэцэд нөлөөлөх уг бодис бүхий илгээмж Испани улсаас ирсэн байжээ.
Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг юм байна.
Уг үйлдэлд холбогдуулан Гаалийн байгууллага Цагдаагийн байгууллагатай хамтран шалгалтыг эхлүүлээд байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.