Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг улираан сонгохыг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилох бүлгийн саналаа танилцуулсан юм. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Б.Чойжилсүрэн гишүүнийг улираан сонгохыг дэмжлээ. Энэ асуудлыг ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.