Гэрээт ажилтан сонгон шалгаруулах ажлын байрны зар
“КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ - т Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төслийн талбайд ажиллах гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна.
ГЭРЭЭТ АЖИЛТАН (3 ОРОН ТОО)
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-
Барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төслийн талбайд өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин ажиллах;
-
Барилга угсралтын ажлын явцад холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах;
-
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх.
Тавигдах шаардлага:
-
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
-
Багаар ажиллах чадвартай;
-
Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай;
-
Англи, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
-
Төслийн талбайд ажиллах боломжтой;
-
Холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет эсхүл CV
-
Иргэний үнэмлэхийн хуулбар
-
Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар
-
3х4 хэмжээтэй цээж зураг
Материал хүлээн авах хугацаа: cop17@ulaanbaatar.mn цахим хаягаар 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл.
Холбоо барих:
-
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, “Big center” байр, 4 давхарт
-
Утас: 77072217
Санамж: Зөвхөн шаардлага хангасан горилогчидтой эргэж холбогдон ярилцлагад урих болно.





