Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл өслөө

Нийтэлсэн: Админ 2018-01-24 3:53:28

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл өслөө

 

 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Мүүдийз” агентлаг 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ “Caa1” байсныг “B3” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд өсгөлөө.

 

            “Мүүдийз” агентлагын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг улсын зээлжих зэрэглэлтэй шууд хамааралтай буюу шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын Хөгжлийн банк санхүүгийн чадамждаа тулгуурлан олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хямд эх үүсвэр бүрдүүлэх боломж бүрдэж байна.

 

            Зах зээлийн санхүүжилтийн зардалд нөлөөлөгч зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг. Дэлхийн зах зээлд дунджаар зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна. Иймд зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж “investment grade”-ийг BBB түвшинд хүргэж чадсан учир гадаадын хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлж, үүнийг дагаад санхүүжилтийн зардал буурах, эдийн засгийн дархлаа сайжрах зэрэг ихээхэн эерэг үр дүнг бий болгож байна.