НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ЗАДАРГАА
НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ЗАДАРГАА
Монгол Улсын 2019 оны төсөв өөдрөг гарсан гэж Сангийн яамнаас удаа дараа мэдэгдсэн. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялагын салбарын түүхийн эдийн ханшийн уналтаас болж манай улсын эдийн засаг хасах бланс руу орсон сүүлийн хэдэн жилийг бодвол өөдрөг төсөв баталж чадсан нь энэ Засгийн буян гэлтэй. Гэхдээ үүний гавъяаг хүртэх ёстой жинхэнэ эзэд нь мэдээж дэлхийн санхүүгийн акулууд. Тэдний буянаар л түүхий эдийн ханш өсч, дагаад манай улсын эдийн засаг чамлахааргүй хэмжээгээр сэргэж буй. Тэгвэл өөдрөг төсөв гэж хэдэн оронтойг хэлсэн юм бол гэдгийг танилцуулъя.
2019 оны Нийслэлийн төсөвт 796 тэрбум 166 сая 474 төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байна. Үүнийг 2018 оны төсөвтэй харьцуулахад 148 тэрбум 912 сая 627 төгрөгөөр нэмэгдсэнбайна. Үүнээс татварын орлого 628 тэрбум 488 сая 210 төгрөг бол татварын бус орлого 144 сая 517 төгрөг байна хэмээн тооцсон байна.
Нийслэл хотын нийт урсгал зарлага 270.5 тэрбум төгрөг байна хэмээн тооцоолсон нь өмнөх оноос57.9 тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, өмнөх онд 328,453.154 мянган байна хэмээн шийдвэрлэсэн.
Үүнээс НИТХ-ын даргын гаргах зардал 11,976.902 мянган төгрөг байхаар тооцоолж баталжээ. Харин хотын даргын урсгал зардлыг 258.5 тэрбум байхаар тусгасан. Энэ нь өмнөх оноос 69.9 тэрбумаарбууруулсан үзүүлэлт юм байна. Эндээс оюутанд олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор 5 сая тусгасан бол өмнөх онд 7.3 сая төгрөг тусгасан байдаг.
Мөн энд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 2.5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд ЖДҮД хөтөлбөрт1.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин нийгмийн халамжийн санд 2.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.
Нийслэлийн төр захиргааны шинэ байрны ашиглалтын өмнөх захиргаа болон нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой бэлтгэл ажлыг хангах зардлыг нэг тэрбум төгрөг гэж тооцож баталжээ.
Гэр хорооллын дэд бүтцийн газарт 571.9 сая төгрөг тусгасан байна. Агаарын бохирдлыг бууруулах газарт 1.3 тэрбум төгрөг тусгаснаас тус газрын үйл ажиллагааны зардал 503.5 сая төгрөгийг эзэлж байгаа бол Үртсэн шахмал түлшний үйлдвэрт олгох дэмжлэгт 121 сая төгрөг тусгасан байна.
Мөн үүнээс гадна Утаагүй Улаанбаатар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний зардал 600 сая төгрөг бол хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардал 150 саятөгрөг байхаар тооцоолон баталжээ.
Улаанбаатар хотын төв номын санд 925.8 сая төгрөг тусгажээ. Үүнээс гадна Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-ий дүрмийн сангийн хөрөнгө таван тэрбум төгрөг байна хэмээн баталсан байна.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгээс нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээг 26.5 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Харин
Багануур дүүрэгт 836.7 сая
Багахангай дүүрэг 145.6 сая
Баянгол дүүрэгт 777.4 сая
Баянзүрх дүүрэгт 1.7 тэрбум
Налайх дүүрэг 609.6 сая
Сонгинохайрхан дүүрэгт 1.8 тэрбум
Сүхбаатар дүүрэгт 580.6 сая
Хан-Уул дүүрэгт 629.8 сая
Чингэлтэй 790.9 сая төгрөг тусгажээ.