ИТХ-ын төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо

Нийтэлсэн: Админ 2025-11-28 12:50:00

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны 2025 оны 4 дүгээр хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар

-"Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр

-"Ажлын хэсэг байгуулах тухай" асуудлыг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Ууганбаяр нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.