ИТХ-ын тохижилт, дэд бүтцийн хорооны хуралдаан боллоо

Нийтэлсэн: Админ 2025-11-28 12:35:00

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны 2025 оны 4 дүгээр хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар

-“Дүүргийн хог тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон

-“Гарааш буулгалт, чөлөөлөгдсөн газруудад хийгдэх тохижилтын ажлын тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ

-"Бусад" асуудлыг ИТХ-ын Тохижилт, дэд бүтцийн хорооны дарга С.Эрдэнэцэцэг нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэв.