Бүлэгтээ дэмжлэггүй С.Амарсайхан дахин хотын даргад нэр дэвших үү
Бүлэгтээ дэмжлэггүй С.Амарсайхан дахин хотын даргад нэр дэвших үү
-Д.Амарбаясгалан дарга С.Амарсайханыгаа шившиглэж дууслаа -
Ялагдал хүлээж хиншүү ханхлуулсан НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын томчууд дахин хотын даргад зүтгүүлэхээр бодож буй бололтой. Тодруулбал, өчигдөр ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт Засгийн газрын хуралдааны талаар товч мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг хэзээ хотын даргаар батламжлах тухай асуухад тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт нийслэлийн иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх дадлагатай, туршлагатай, намын бүлгүүдийн дэмжлэгийг 100 хувь авч чадах хүн сонгогдох ёстой. Одоогийн байдлаар энэ асуудлыг судалж байна. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх болно” гэсэн юм. Товчхондоос түүний энэхүү хариулт олонхийн санал авсан С.Мөнхчулуун бус намын том дэмжлэгтэй С.Амарсайханыг дахин зүтгүүлнэ гэх үгийг бараг л тойруу утгаар хэлчихсэн.
Хэрвээ МАН-ынхан энэ янзаараа зүтгэвэл нийслэлд нэр хүндээ шороотой хутгаж 2020 онд Улаанбаатарчуудаас гарын салаавч авна хэмээн бүдүүлэгээр хэлэх байна. Учир нь С.Амарсайхан хэдийгээр намаасаа том дэмжлэгтэй ч НИТХ-ын төлөөлөгчид түүнийг хэзээ ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуунд итгэл үзүүлж түүнийг хотын даргаар сонгосон. Товчхондоо бол өнгөрсөн хотын даргын сонгуулийн үйл явц С.Амарсайханы чансаа рейтинг ямархуу байгааг МАН-ын томчуудад харуулсан хэрэг. Бас нэгэн баримт иш татахад, өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн МАН-ын бүлгийнхэн уламжлал ёсоор Тэргүүлэгчидээ сольж шинэчилдэг байна. Ингээд тэд нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч Батбаясгалан, Анхмаа нарын дунд нууц санал хураахад С.Амарсайханы талынхан дахин ялагдал хүлээжээ. Энэхүү нууц санал хураалтын дараа НИТХ-ын дарга дахин ил санал явуулна хэмээн хүч түрэмгийлж эхлэхэд төлөөлөгчид эсргүүцэхэд тэрбээр арга буюу сурсан зангаа хэрэглэж завсарлага авснаар тус бүлгийн хурал таржээ.
Тэгэхээр хотын даргад горилогч НИТХ-ын дарга С.Амарсайхан бүлэг дээрээ ч дэмжлэг авахгүй нөхөр гэдгийг өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийнх нь хурал ч бас харуулчихлаа. Ийм нэг нөхөр өнөөдөр ангийнханаасаа 20-хон хувийн дэмжлэг эвч чадахгүй хэрнээ ялагдлаа хүлээн зөвшөөрч тахимаа өгөхгүй өөрийнх нь эсрэг санал өгсөн намын бүлгийн төлөөлөгчдөө чуулганы хуралдааны үеэрээ хээв нэг гүтгэж суусаныг та бид харсан.
Тэрбээр “НИХТ-ын төлөөгчид асуудлаа шийдэж чадахгүй гэж байгаа бол албан тушаал, суудлаа өгөөд явцгаа. Зарим нэг ажил хариуцсан төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өвөөсөө хөөцөлдлөгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү.
Төрийн албан хаагчдыг хариуцлагагүй, ёс зүйгүй, арчаагүй, ажил хийхгүй байна гээд загнаад байдаг. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчдийн 10 гаруй нь тэрнээс доор, хамгийн муу үлгэр жишээ, хамгийн хариуцлагагүй, хамгийн бэртэгчин, авлигачин бүтэлгүй үйлдэл гаргаж байгаа шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг нь зарлана" шүү хэмээн сүрдүүлсэн. Ямартай ч өнөөдөр С.Амарсайхан дарга бүлгийн төлөөлөгчдөө 10,20- иороо гэмт хэрэгтэн болчихсон хэмээн хэлсэн нь түүний хэр их өс санаж шазуур зууж явдагийг ч хэлчихэв. Түүний бодлогогүй хэлсэн дээрх үгийг хариултыг олон нийт хүлээж МАН-ын яг ямар 20 төлөөлөгч эрүүгийн гэмт хэрэгтэн болов, тэд ямар хэрэг хийв нэр устай зарла хэмээн шаардсан ч С.Амарсайхан одоог хүртэл таг л байна. Мэдээж энэ бүхний ард түүнийг дэмжигч, хотын даргад зүтгүүлж буй хүн нь МАН-ын генесек Д.Амарбаясгалан. Тэрбээр бодит байдал ямар байгааг мэдсэн хэрнээ яагаад ингэж аашилж буй нь хачирхалтай. Тэдэнд өнөөдөр эрх мэдэл албан тушаал хэрэгтэй болохоос бус нийслэлийн иргэдийн аж амьдрал огтоос хамаагүй гэдгийг хотын даргыг батламжлах үйл явдал харуулсан хэрэг.
Ямартай ч дэмжээд, дэмжээд тордлого авахгүй, бүлэгтээ нэр хүнд нь шалаар нэг уначихсан С.Амарсайханыг МАН-ын томчууд дахин хотын даргад зүтгүүлвэл шившигээ тарьж хамаг булайгаа дэлгүүлэх вий хэмээн хэлэх байна. Эцэст нь хэлэхэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийнхөө санаа бодлыг гүйцэлдүүлэх гээд С.Амарсайханыг ингэж шившиглэх хэрэг байна уу.
Эх сурвалж: Erennews.mn