ГОЛОМТЫН Д.БАЯСГАЛАНГ ЦАГДАН ХОРИХ ЭСЭХ ШҮҮХ ХУРАЛ 13:30 МИНУТААС БОЛНО
"ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГ ЦАГДАН ХОРИХ ЭСЭХ ШҮҮХ ХУРАЛ 13:30 МИНУТААС БОЛНО
АТГ-аас “Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг уржигдар орой Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Тэгвэл прокуророос Д.Баясгаланг 30 хоног цагдан хорих саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Прокурорын хүсэлтийг өнөөдөр 13.30 минутаас авч хэлэлцэх юм байна. Бид энэ талаар нэхэн сурвалжлах болно.
Г.Нацаг