"Голомт"-ын Д.Баясгаланг өчигдөр орой цагдан хорьжээ

Нийтэлсэн: Админ 2019-01-22 7:10:53

“Голомт”-ын Д.Баясгаланг өчигдөр орой цагдан хорьжээ


АТГ-аас "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд өчигдөр нэгжлэг хийж, байцаалт авсан байна. Улмаар байцаалт авч дууссаныхаа дараа буюу өчигдөр орой нь цагдан хорьсон байна. Эх сурвалжийн хэлснээр түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэв.


Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Алтан дорнод монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын авлига авсан хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа юм. Дээрх дөрвөн сая ам.доллар нь “Голомт” банкаар дамжсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.


Г.Алимаа