
СҮХБААТАР ДҮҮРЭГТ АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
Архангай аймгийн Цэцэрлэг сумын ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Засаг дарга Э.Пүрэв-Очир, ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнууд болон тус сумын багуудын ИНХ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа тухай танилцууллаа.
Мөн зочид төлөөлөгчид дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон дүүргийн 3 дугаар хорооны ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.