Ц.ЦОЛМОН: УИХ-ЫН ДАРГА РУУ ДАЙРСНЫГ БАТАЛГААЖУУЛАХ БИЧЛЭГ БАЙГАА

Нийтэлсэн: Админ 2019-01-10 9:37:39

ЦОЛМОН: УИХ-ЫН ДАРГА РУУ ДАЙРСНЫГ БАТАЛГААЖУУЛАХ БИЧЛЭГ БАЙГАА


Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн өнөөдөр УИХ-ын даргатай уулзсан. Энэ үеэр би хамт байсан. 14.30 цагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан над руу ярьсан. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. Би хариуд нь “УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзах эрх хэзээд нээлттэй” гэсэн. Тэгэхэд “Бид гишүүдээрээ ормооргүй байна жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэхээр нь оруулсан. Тэд УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга тайлбар өгөхөд гурван хуудас тайлбарыг хүлээж аваагүй. Тэдний ярьсан шиг 30 хуудас тайлбар өгөөгүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс сонсоогүй. Гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн. Энэ өрөө камертай” гэв.


Р.Хишигжаргал