Д.ДОРЛИГЖАВЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

Нийтэлсэн: Админ 2019-01-09 9:38:35

Д.ДОРЛИГЖАВЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО


Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг өчигдөр АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр цагдан хорисон. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокурорын газраас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дөнгөж сая хэлэлцээд 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.


Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт түүний төрсөн дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нарыг холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.


Г.Нацаг