“Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аяны эхний азтанууд тодорлоо
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас жил бүр санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшил болгох зорилгоор хэрэгжүүлдэг “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяны 2024 оны эхний азтанууд тодорлоо.
Төрийн банк Дундаж давхаргын иргэддээ зориулан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Хуримтлал бий болгох нь болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, мөрөөдлөө биелүүлэхэд туслах хувь хүний хамгийн чухал дадлуудын нэг юм.
“Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аяны I ээлжийн азтанаар дараах харилцагчид тодрон, Төрийн банкны төв байран дээр хүрэлцэн ирж урамшууллаа гардан авлаа.
Дубай хотоор аялах эрхийн эзнээр:
- Ховд Зэрэг Тооцооны төвийн харилцагч Д.Нандин-Эрдэнэ
- Дорнод Цагаан-Овоо Тооцооны төвийн харилцагч Д.Байгаль
15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзнээр:
- Ялалт Тооцооны төвийн харилцагч С.Гэрэлт
Энэхүү урамшуулалт аян 2024 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд та ч бас дараах нөхцөлийг биелүүлснээр дараагийн азтан болж үзэсгэлэнт Дубай хотоор аялах болон 50 сая төгрөгийн эрхийн эзэн болоорой. Үүнд:
- Хугацаатай хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийсэн
- Хадгаламжийн хугацааг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгалт хийсэн
- Шинээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс нээж, орлого нэмэх тутамд нэг сугалааны эрхтэй болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгууд болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу