Дотоод сургалт зохион байгууллаа
Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын албан хаагчид улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/42, А/71 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал, эрх зүйн хэлбэр”-ийн заалт бүрийг хэрэгжүүлж ажиллах талаар сургалтыг дотооддоо зохион байгуулав.
Дээрх журамд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох шийтгэлийн хэмжээг сар бүр 10 хувиар нэмэгдүүлэн тооцох, нэмэгдүүлсэн төлбөрийн нийт хувь хэмжээ торгуулийн 50 хувиас хэтрэхгүй байх, улмаар торгох шийтгэл, нэмэгдүүлсэн төлбөрийн нийт хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш бөгөөд тус торгуулийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солихоор тусгасан байна.