Нийслэлд соёл урлагийн үйл ажиллагаа эрхлэгч театруудад хяналт, шалгалт хийлээ
Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу Үндэсний урлагийн их театр, Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэд залуучуудын театрт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төлөвлөгөөт шалгалтыг Хяналт, шалгалтын газраас явууллаа.
Шалгалтын ажлын хүрээнд зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашиглахдаа зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх асуудлыг шалгасан. Энэ удаагийн хяналт, шалгалтын зорилго нь Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болох Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтад хамрагдсан мэргэжлийн урлагийн байгууллагуудад улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж ажиллалаа.