Барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд шийтгэл оногдууллаа
“Société des Produits Nestlé S.A”.-ийн эзэмшдэг “KITKAT” барааны тэмдгийг бусад этгээд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байна гэх гомдлын дагуу оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж, Баян-Өлгий аймгийн “Тирлик зах”-д “KITKAT” барааны тэмдгийг ашигласан /шоколад/ хуурамч бүтээгдэхүүн худалдан борлуулж буй иргэн А, Ө, Б нарыг тус бүр 300.000 төгрөгөөр торгож, зөрчилтэй бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журамд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулан шийдвэрлэлээ.
“Барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлэх ба бусдын эзэмшлийн барааны тэмдгийг бараа, сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, хилээр нэвтрүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн, барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд зөвшөөрөлгүй ашигласан бол Эрүүгийн хууль, зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.