Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хуралдаанаар тус зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон Хамтын удирдлагын байгууллагын бүтээл ашиглуулах тарифыг олон нийтээр хэлэлцүүлсэнтэй холбоотой ирүүлсэн саналуудыг тус тус хэлэлцэв.
Хуралдаанаас Зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, бүтээл ашиглуулах тариф батлахтай холбоотой асуудалд санал дүгнэлт гаргуулахаар Оюуны өмчийн газарт зөвлөмж, санал хүргүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.