Нээлттэй өдөрлөгт оролцлоо
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газар, Оюуны өмчийн газрын Дорноговь аймаг дахь Хяналт, шалгалтын хэлтэс хамтран оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулан, иргэдэд оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.