Беларусь улстай оюуны өмчийн салбарт хамтран ажиллана
Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Оюуны өмчийн төвийн дарга В.А.Рябоволовтай 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенкогийн манай улсад анх удаа хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний Оюуны өмчийн төвийн дарга зочлон ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Түүнчлэн, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Оюуны өмчийн төвийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт хоёр талын гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болсон бөгөөд манай хоёр улсын оюуны өмчийн салбарын хамтын ажиллагааны түүхэн эхлэл ийнхүү эхэлж байна.