Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл хуралдлаа
БНСУ-ын KT&G corporation-ийн эзэмшдэг улсын бүртгэлийн 40-0028327 дугаартай, олон улсын ниццийн ангиллын 34 дүгээрт бүртгэлтэй “Esse change 3mg” цэнхэр өнгийн дүрстэй барааны тэмдгийг Монгол Улсад түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтийг аж үйлдвэрийн эрхийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөл өнөөдөр хэлэлцэж, тухайн барааны тэмдгийг 34 дүгээр ангилалд нь нийтэд түгээмэл болсонд тооцохоор шийдвэрлэв.