Оюуны өмчийн газар, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтарсан сургалт эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Койка (KOICA), БНСУ-ын Оюуны өмчийн стратегийн агентлаг(KISTA) хамтран Монголын оюуны өмчийн эрхийн мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх /2022-2024/ төслийн хүрээнд 2024 оны 06 сарын 10-14-ны хооронд сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Оюуны өмчийн газрын 22 албан хаагч, 8 оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамрагдаж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мөнхтөр, КОЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Пэг Мин Жү, КИСТА-гийн Аж үйлвэрийн стратегийн газрын дарга Ли Юми нар үг хэлж суралцагчдад амжилт хүслээ. "Соншин" эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Жон Жан Ху сургалтыг удирдан явуулж Бүгд найрамдах Солонгос Улсын оюуны өмч ба эдийн засгийн өнөөгийн байдал, бодлого үр дүнгийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулагдана.