Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 47 байршилд зохион байгуулж байна
Нөөцөлсөн махны худалдаа өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа билээ.
Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт дараах 47 байршилд өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ.