П.Дэлгэрнаран: Санал тоолох 500 гаруй төхөөрөмж шинээр авсан
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Санал тоолох төхөөрөмж хүрэлцээтэй байгаа. Улсын хэмжээнд 2189 хэсгийн хороо байгуулагдсан. Одоогоор бидэнд 3000 төхөөрөмж байна.
Шинээр 500 гаруй төхөөрөмжийг авч бэлтгэсэн. Мөн хуучин төхөөрөмжинд техникийн үзлэг арчилгаа хийсэн. Энэ чиглэлийн бэлтгэл ажлуудыг цаг хугацааны хувиарын дагуу хийгээд явж байна.
Санал тоолох төхөөрөмж тогтсон тохируулгатай байдаг учир тохиргоо хийхгүй. Санал авах хуудасны загвар одоогоор батлагдаагүй байна. 240 орчим төхөөрөмжийг ашиглалтаас хассан" гэв.