УУХҮ-ийн Сайд Ж.Ганбаатар: Бид маш зөв арга барилаар, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгыг баримтална

Нийтэлсэн: Админ 2024-03-05 13:08:00

УУХҮ-ийн Сайд Ж.Ганбаатар:
PDAC чуулганд уул уурхайн салбар нь хөгжиж байгаа, хөрөнгө оруулалт татдаг улсууд өөрсдийнхөө чадамжийг танилцуулах бүүтээ засаж оролцдог ба Монгол Улсын хувьд хоёр дахь жилдээ бүүт танилцуулгатайгаар оролцож байна. Ингэснээр Монгол Улс уул уурхайн хөгжил хаашаа чиглэж, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг зарлаж буй хэрэг. Хоёрдугаарт, "Монголын өдөр" тусгайлсан арга хэмжээ зохион байгуулж Монголд хөрөнгө оруулж буй гаднын томоохон компаниуд болох "Эрдэнэс Монгол", "Оюу толгой", "Орана майнинг" зэрэг компаниуд танилцуулгыг хийнэ. Өнгөрсөн хугацаанд болсон "Mining week" арга хэмжээ таван өдөр үргэлжилсэн ч оролцогчдын тоо буураагүй нь Монгол Улсыг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэнийг илтгэж байна. Тиймээс бид маш зөв арга барилаар, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгыг баримтлах болно.


Хайгуулын компаниудын шаардлагыг хангасан дата мэдээлэл бэлтгэх ажилд 40 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ба олон улсын тендер зарласан. Энэхүү ажлын дараа магадгүй дараагийн "Оюу Толгой", "Эрдэнэс Тавантолгой"-г хайж олох хэрэгтэй ба Монгол Улсад бүрэн чадамж нь бий. Бид цөөн хэдэн уурхайгаа тойрч ярьсаар байвал хөгжихгүй, дараа дараагийн орд, уурхайг нээж шинэ алхмуудыг хийх шаардлагатай юм. Тиймээс Монгол Улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг уул уурхайг солонгоруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, өндөр технологийн түүхий эдийг хайж болох, хайгуулын компаниудын сонирхлыг татах нь чухал.

Салбарын сайдын дээр дурдсанчлан, Монгол улсад ашигт малтмалын дата цуглуулах, мэдээллийн бааз бий болгохоор олон улсад тендер зарласан ба газрын баялаг, ашигт малтмалын судалгааг агаараас соронзон долгионы тусламжтайгаар хийдэг компаниудын төлөөллүүдээс энэ талаар товч тодрууллаа.