PDAC 2024: Дэлхийн орнуудын уул уурхайн сайд нар чууллаа

Нийтэлсэн: Админ 2024-03-06 13:00:00

Канад Улсын Торонто хотноо 2024 оны гуравдугаар сарын 03-6-ны өдрүүдэд “Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын 92 дахь удаагийн "PDAC 2024" чуулга уулзалт болж байгаа билээ.

Жил бүр болдог энэхүү чуулга уулзалтын үеэр улс орнуудын Уул уурхай, эрдэс баялгийн сайд нар уулздаг уламжлалтай. 2024 оны гуравдугаар сарын 4-нд болсон тус уулзалтад нийт 24 сайд чуулсан ба Монгол Улсаа төлөөлж Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд Б.Уянга нар оролцлоо.

May be an image of 4 people



Энэ жилийн уулзалтаар хариуцлагатай уул уурхайн хувьд улс орон бүрд ямар асуудал тулгарч буй талаар хэлэлцсэн ба улс орнууд /ESG: Environmental, Social and Governance/ байгаль орчин, нийгэм, засаглалын харилцаанд хэрхэн анхаарал хандуулж, шаардлагыг хангаж буй талаар ярилцжээ.

Тодруулбал улс орон бүр өөрсдийн туршлагаас хуваалцсан ба жишээ нь Чили улс далайн уснаасаа хангамж авдаг ч уурхайнуудад хүргэхэд 4000 метрийн өндөрт байрладаг тул хэлбэлзлээс үүдэлтэй асуудал тулгардаг гэх мэт асуудлаа танилцуулжээ.

May be an image of 4 people

Монгол Улсын Уул уурхайн Дэд сайд Б.Уянга:
Уул уурхай,эрдэс баялгийн сайд нарын уулзалтад Монгол Улсын хувьд хариуцлагатай уул уурхайг эрчимжүүлэх, цаашид тогтмол дэмжих бодлого баримталж буйгаа танилцуулсан. Мөн бид газрын гүнд байгаа буюу унданд хэрэглэдэггүй давсархаг усыг уул уурхайн үйл явцад ашиглаж буй мэдээллээ энэ ташрамд хүргэлээ. Түүнээс гадна ашигт малтмалын олборлолт хийгдэж буй газар нутагт буюу аймаг сумдад ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс илүү хэмжээтэйг үлдээж тухайн орон нутгийг хөгжүүлэхэд зориулах бодлогоо танилцуулсан. Уулзалтын төгсгөлд Канадын Эрдэс баялгийн сайд олон орны сайд нар тив тивийнхээ асуудлыг хамтаараа шийдвэрлэхэд нэгдэж тогтвортой бөгөөд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд бүгд гар бие оролцохыг уриаллаа.