ТӨРИЙН БАНК: Сөүл эмнэлэгтэй хамтран ажиллана

Нийтэлсэн: Админ 2024-03-14 15:56:55

Төрийн банкнаас 2022 онд “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран “Эрүүл иргэн” хадгаламжийг харилцагчдадаа эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрт илрүүлгийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бий болгох зорилгоор зах зээлд нэвтрүүлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн банкны “Эрүүл иргэн хадгаламж”, Эрүүл иргэн” карттай иргэд Монгол улсын Дөрөвдүгээр эмнэлэг, Сонмедикал, Жаргалын-Үүд , БНСУ-ын Korea Medical Institute, Медичек оношилгооны төв, Саранплас эмнэлэг, Бүгд Найрамдах Турк Улсын “Лив”эмнэлэг, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуучлалын компаниудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд ороход 30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлээд байна.

“Эрүүл иргэн” хугацаатай хадгаламж болон картыг идэвхтэй ашигладаг харилцагчдадаа эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Сөүл” эмнэлэгтэй хамтран ажиллах гурван талт гэрээг Төрийн банкан дээр өнөөдөр үзэглэлээ. 

БНСУ-ын “Сөүл Сонгдо” эмнэлгийн Монгол Улс дахь албан ёсны салбар “Сөүл” эмнэлэг нь магадлан итгэмжлэгдсэн нэгдсэн эмнэлгийн түвшингээр эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх багц оношилгоо, хоол боловсруулах эрхтний дурангийн шинжилгээ, дотор өвчин судлалын чиглэлээр амбулатори, мэс засал, зүрх судас, дүрс оношилгооны шинжилгээ зөвлөгөө, клиник лаборатори, эмгэг судлалын лаборатори, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Сөүл” эмнэлгээс Гадаад хамтын ажиллагаа, маркетингийн албаны дарга Г.Баяраа “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нандинзул нар оролцлоо. Төрийн банк “Сөүл” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр Монгол улсын дөрөв, олон улсын долоо дахь эмнэлэг болж байна. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээний багцын тоо олширч гадаадын төдийгүй дотоодын эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлэх боломжийг харилцагчдадаа санал болгож байгааг онцлон дурдсан байна.

“Эрүүл иргэн” хадгаламж болон картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.

 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк