Нөөцийн махыг 375 цэгээр борлуулж эхэллээ
Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлэн 9 дүүргийн 375 цэгээр борлуулж эхлүүлээд байна.
Энэ жил үхрийн мах 11,350, хонины мах 8900, ямааны мах 6700 төгрөгөөр борлуулагдана. Бэлтгэн нийлүүлэлтийг Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК -ууд нийт 6337,5 тн махыг нөөцөлж бэлтгээд байна. Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байгаа юм байна.