Гадаадад байгаа иргэд таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэнэ

Нийтэлсэн: Админ 2024-02-07 9:46:56

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулах болов.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 112 дугаар тогтоолоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог  тогтоосон.

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталлаа.

“Зууны мэдээ” сонин цаг тооны хуанлийг цувралаар хүргэж байна.

19

Сонгогчийн  шилжилт хийх бүртгүүлэх

Дараах сонгогчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

Сонгуулийн байгууллагын ажилтан;

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан; Мэдээллийн технологийн багийн гишүүн;

Мэдээллийн технологийн даамал;

Санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

2024.6.14-нөөс өмнө

Дараах сонгогч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

Нэр дэвшигч;

Нэр дэвшигчийн менежер;

Шадар туслагч.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг)

20

Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар л???????авлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

 (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)

2024.6.25-наас өмнө

21

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.22 дахь хэсэг)

2024.6.15-наас өмнө

Үргэлжлэл бий.