Гурван талт уулзалт боллоо
Монгол-Орос-Хятадын оюуны өмчийн байгууллагуудын гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх 11 дэх удаагийн семинар зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн семинар зөвлөгөөнийг ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд талууд оюуны өмчийн мэдээллийн болон хайлтын системийн асуудлыг хөндөж, мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан юм. Оюуны өмчийн газраас, Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл болон патентын ахлах шинжээч Б. Одгэрэл нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн, мэдээлэл, хайлтын системийг хөгжүүлэх, мэдээлэл солилцох талаар мөн шинжээч нарын бусад орны оюуны өмчийн байгууллагуудтай харилцах туршлагаас хуваалцан тойм, мэдээ хүргэж, хамтран ажиллах ирээдүйн чиг хандлагын талаар илтгэл тавилаа.