Оюуны өмчийн талаарх сургалт зохион байгууллаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газрын 150 гаалийн улсын байцаагч нарт "Оюуны өмч ба гааль" сэдэвт 5 удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалтын явцад Замын-Үүд боомтын зорчигчийн танхимд оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулан, иргэдэд оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.