Төрийн банк: “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Нийтэлсэн: Админ 2024-01-15 13:13:36

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2023 оноос эхлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдааг “Глобал Эвент” компанитай хамтран 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд зохион байгуулахаар нээлтээ хийсэн байна.

Тус үзэсгэлэнд Төрийн банкны Инкубатор төвийн харилцагч нар оролцож байгаа бөгөөд, Монгол улсын бүх аймаг сумдаас зорин ирж, өөр өөрсдийн нутгийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж байгаагаараа илүү онцлог аж.

Төрийн банкны зүгээс тус үзэсгэлэнд оролцогчдод онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч, хамтран ажиллаж байна.

Харилцагч та бүхнийг “Миний Монгол 2024” үзэсгэлэнг сонирхож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин худалдан авалт хийхийг урьж байна.

 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк